Үйлчилгээний нөхцөл
1. Танилцуулга
Ontslog Movie нь хэрэглэгчдэд богино драма төрлийн видеонуудыг үзэх боломж олгох кино контентын платформ юм. Та энэхүү үйлчилгээг ашигласнаар доорх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн болно.
2. Бүртгэл ба хариуцлага
Үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч бүртгэл үүсгэх ёстой бөгөөд та өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой. Бүртгэлийн нэр болон нэвтрэх нууц үгээ нууцалж хадгалах, гуравдагч этгээдэд ил болгохгүй байх таны хариуцлага болно.
3. Үйлчилгээний агуулга
Веб платформ дээрх бүх видеонууд нь үүсмэл зохиогчийн эрхтэй, зөвхөн хувь хүний үзэлтэд зориулсан байна. Агуулгыг хуулбарлах, түгээх, худалдах, эсвэл арилжааны зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
4. Төлбөр ба буцаалт
Манай платформд байршиж буй контентыг үзэхийн тулд төлбөр төлөх шаардлагатай. Төлбөр хийсний дараа буцаалт хийх боломжгүй. Сарын эрхийн хугацаа дуусахад автоматаар сунгагдахгүй бөгөөд хэрэглэгч дахин төлбөр төлж сараар сунгах боломжтой.
5. Хориглох үйлдлүүд
Дараах үйлдлүүдийг хориглоно:
- Агуулгыг техник хэрэгсэл ашиглан татаж авах, хууль бусаар олшруулах, бусдад түгээх.
- Бүртгэлийг бусад хүмүүст буюу гуравдагч этгээдэд ашиглуулах.
- Үйлчилгээний системд халдах, эвдэх оролдлого хийх.
- Хууль бус зорилгоор агуулгыг ашиглах.
6. Нууцлал
Бид таны хувийн мэдээллийг Нууцлалын бодлого-д зааснаар цуглуулж, боловсруулна. Манай үйлчилгээ ашигласнаар нууцлалын бодлогыг уншиж хүлээн зөвшөөрсөн болно.
7. Нөхцөлийн өөрчлөлт
Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед өөрчлөх эрхтэй. Өөрчлөлтийг веб платформ дээр нийтэлсний дараа үргэлжлүүлэн үйлчилгээг ашиглах нь шинэ нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болно.
8. Холбоо барих
Хэрэв танд биднээс асуух асуулт, санал хүсэлт байгаа бол доорх хаягаар холбогдоно уу.
И-мэйл: ontslog.mn@gmail.com